Зохистой хэмжээ гэж юу вэ?

Снекинг буюу хөнгөн зууш нь дэлхий даяар онцгой байдлаар алдаршиж байна. Снекинг буюу хөнгөн зууш гэж яг юу вэ? Энэ нь зөвхөн зуушны ангилалд багтах бүтээгдэхүүнүүд бус, амттай, зохистой хооллох хүсэл, хоолноос таашаал хүртээх зорилготой бүтээгдэхүүн сонголтын тодорхой арга барил юм.1


Зохистой хооллох гэдэг нь хэрхэн хооллохдоо төвлөрөхийг хэлнэ. Энэ бол хүний өөрийн хүслээр хийж буй сонголт бөгөөд яг ямар хоол, хэрхэн идэх, хоол идэж байхдаа юуг мэдрэх вэ гэдгийг багтаадаг билээ.

Ухамсартай хооллохын давуу талууд

Анхаарлаа төвлөрүүлснээр хоолноос хамгийн их таашаал мэдрэх боломжтой.

  • Илүү олон хүмүүс амьдралдаа ухамсартай хооллох арга барилыг сонгож байна.

  • Хүссэн цагтаа, хүссэн газраа, хүн бүр хооллохдоо ухамсартай арга барилыг сонгож болдог.

  • Судалгааны ажлуудын ачаар ухамсартай хооллолтын эрүүл мэндэд үзүүлэх сайн нөлөөг баталж, илүү олон шинэ жишээнүүд бий болсоор байна.

Энэ хэрхэн ажилладаг вэ

Хүн бүр хооллохдоо хүссэн цагтаа, хүссэн газраа Ухамсартай арга барилыг сонгож болно. Та дараагийн удаа хоол идэхийн өмнө өөрөөсөө гурван асуултыг асуугаарай.

cookie-new-1

Яагаад би юм идэхийг хүсэж байгаа вэ?

  • Танд эрч хүч хэрэгтэй болохоор уу эсвэл та өлссөн болохоор юм идэх гэж байна уу?
  • Юм идэх нь таны хувьд өдрийн завсарлага байж чаддаг уу?
  • Юм идэх нь таны өөрийн сонголт байсан уу эсвэл таныг хэн нэгэн урьсан уу?
  • Та өөрийгөө баярлуулахыг хүсэж байна уу?

Та яагаад зууш идэхийг хүсч байна вэ гэсэн асуултанд хариулах нь таны хэрэгцээг хангахын тулд юу идэхээ сонгоход тусална.

Би юу идмээр байна?

  • Чихэрлэг эсвэл гашуун уу?
  • Зөөлөн эсвэл шаржигнуур уу?
  • Халуун эсвэл хүйтэн үү?

Та юу идэхээ шийдсэнийхээ дараа хоолоо хэсэг хэсгээр нь хувааж, хазах бүртээ хамгийн их таашаал авахын тулд анхаарлаа сарниулахгүй байхыг хичээгээрэй. Удаан идэж, цаг тухайд нь цатгалан байгаагаа мэдрэхийн тулд үе үе идэхээ зогсоох хэрэгтэй.

Би хоол хүнснээс хэрхэн хамгийн их таашаал хүртэх вэ?

Бүх мэдрэхүйгээ ашиглаарай. Хоолныхоо үнэр, амт, бүтэц, хэлбэр, өнгө зэрэгт анхаарлаа хандуулж, хазах бүртээ бүрэн таашаал аваарай. Мөн танд таалагдаж байна уу, эсвэл аль хэдийн цадсан уу гэж өөрөөсөө асуухаа бүү мартаарай.

Бүү яараарай

Зүсэм бүрийг сайтар анхаарч үзээрэй. Ердийнхөөсөө бага зэрэг удаан зажиллах хэрэгтэй.

Ухамсартай хооллох нь дараах үр дүнд хүргэдгийг шинжлэх ухаанаар баталсан.

  • Ухамсартай, бодлоготой хүнсний сонголтын ачаар хоол хүнсийг эерэг өнцгөөс харах2
  • Бүх мэдрэхүйн дохиог хүлээн авах дасгал сургуулилт хийснээр амьдралдаа илүү их сэтгэл хангалуун болдог3
  • Илүү тэнцвэртэй4
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ

Уутан дээр ухаалаг хооллолт, зохистой хэмжээний талаарх мэдээлэл бий

БИД ХҮМҮҮСИЙГ ЗӨВ ЗУУШ ИДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА.

Mondelēz International компани нь хэрэглэгчдэд өөрсдийн дуртай хоолыг илүү ихээр амтархан идэхэд нь туслах зорилготой.

Бид «Зохистой хэмжээ» хөтөлбөрөө боловсруулж, баталгаажуулахын тулд хоол тэжээл, зан үйлийн сэтгэл судлалын мэргэжилтнүүдтэй зөвлөлдсөн.

Бид бүх бүтээгдэхүүнээ хэмжээст савлагаатай эсвэл «Зохистой хэмжээ» тусгай тэмдэглэгээтэй болгох зорилт тавин ажиллаж байна.5

Ухамсартай хооллолтын мэдээлэл

Доктор Сюзан Алберсийн ухаамсартай хооллолтын тухай зөвлөмжийг үзнэ үү

ЗОХИСТОЙ ХООЛЛОЛТЫН ТАЛААР ХООЛЗҮЙЧ, ЭРДЭМТДИЙН САНАЛ БОДЛЫГ МЭДЭЭРЭЙ

ОРОН НУТГИЙН БРЭНДҮҮДИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ